Амьд хөгжимтэй хамтлагийн тоглолтын мөн чанар нь өөрөө амьд болдог Энэ жилийн ХУРД хамтлагийн тоглолтын хувьд жинхэнэ амьд хөгжмийг мэдрүүлж чадсан гэж бодож байна. Хамтлагийн хөгжмийн хослол, гитарчид болон бөмбөрчний мэдрэмж нь миний хувьд сайн байсан. Зарим хүмүүс цахилгаан хөгжим дээр дуулдаг зохиолын дуучид гэж Хурдынханыг ярьдаг. Тэгвэл миний хувьд цахилгаан хөгжим дээрх аялгуунууд нь Монгол орныхоо онцлогыг харуулсан гэж боддог. Хэдийгээр Guns*n Roses мэтийн хамтлагийн зарим нэг шинж ажиглагддаг боловч Хурд бол миний хувьд хамгийн шилдэг нь юм. Энэ тоглолтыг үзээд мэдрэх ёстой зүйлээ мэдэрдгээрээ мэдэрч, сонсох ёстой зүйлээ сонсдгоороо сонсож, үзэх ёстой зүйлээ үзэдгээрээ үзлээ. Эцэст нь хэлэх ч үг алга.
Миний тухай
Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүн шиг хүн байх. Хэдийгээр би олон янзын дүрд хувирч амьдардаг ч эргээд өөрийнхөөрөө байх, өөрийн мөн чанараараа оршихыг хичээдэг. Хичээсээр ч байна. Бидний амьдралын мөн чанар юу юм бэ? гэж үргэлж өөрөөсөө асуудаг. Бас бусдаас. Мөнгө үү? Хайр уу? Аз жаргал уу? Хариултыг нь би хараахандаа олоогүй л явна. Энэ хариултын эрэл маань амжилттай дуусна байх гэсэн итгэлээр л цаашид амдаръяа даа. Энэ миний амьдралын зорилго болог.