Миний тухай

Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүн шиг хүн байх. Хэдийгээр би олон янзын дүрд хувирч амьдардаг ч эргээд өөрийнхөөрөө байх, өөрийн мөн чанараараа оршихыг хичээдэг. Хичээсээр ч байна. Бидний амьдралын мөн чанар юу юм бэ? гэж үргэлж өөрөөсөө асуудаг. Бас бусдаас. Мөнгө үү? Хайр уу? Аз жаргал уу? Хариултыг нь би хараахандаа олоогүй л явна. Энэ хариултын эрэл маань амжилттай дуусна байх гэсэн итгэлээр л цаашид амдаръяа даа. Энэ миний амьдралын зорилго болог.

remember

Тэвч итгэ хүлээ

Мэдээлэл

 
  

-Энэ удаагийн тоглолтын талаа яриач?
-Тоглолт гурван хэсгээс бүрдэж байгаа. "Урт үс уранхай жинс" нэртэй рок хэсэг байна. Акустик хэсэг байгаа. Шилдэг уянгын хэсгээс гурав дахь хэсэг маань бүрдэх юм. Бүх хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон 200 гаруй дуунаас шилдэг 30-ыг сонгож, тоглолтоо оруулж байгаа болохоор, хүн бүрийн мэддэг дууг дуулах учраас үзэгчдийн сэтгэлд дотно болох болов уу. Түүнээс гадна концертын тайз засал, гэрэлтүүлэг өвөрмөц байна. Монголд өнөөдөр гэрэл, тайзны хөгжил маш хурдацтай явагдаж байгаа. Өдөр бүр л нэг шинэ тайз, хөгжим хэрэгсэл орж ирж байна. Тэр бүхнийг бид ашиглана. Тэгэхээр маш сайн дуугаралттай, том тоглолт болно. Том томдоо бүр хамгийн шилдэг тоглолт байх юм. Бид хамгийн хамгийнаар дүүрсэн тоглолт гэж нэрлээд байгаа.

-Тоглолтын сурталчилгаанд их гоё үг уншаад байсан. Та өөрөө бичсэн үү?
-Бидний тоглолтын сурталчилгааны үгийг бичдэг Нансаа гэж эмэгтэй байдаг юм. Энэ удаад ч гэсэн бичсэн. Уншихыг нь би өөрөө хийдэг. Би 14 тоглолтын текстийг уншаад хөтлөгчөө хийдэг. Хөтлөлт гэдэг маш чухал зүйл шүү дээ. Анх тоглолтоо хөтөлж байхдаа их сандардаг байлаа. Одоо бол гайгүй болсон, тайзан дээр гараад л өөр хүн болчихдог.

-Тоглолтод өөр хамтлаг, дуучдаас оролцох уу?
-Туслах хөгжимчид л оролцоно. Урьд нь тухайн дуун дээр дөрвөн гитараар тоглож бичүүлсэн бол тоглолт дээр яг адилхан л байх ёстой. Гурван гитараар тоглосон бол гурван гитар л байх ёстой. Дуугаралтыг ерөөсөө өөрчилж болохгүй. Үзэгчдийн сонсч дассан тэр хэвээр нь л тоглохыг хичээж байна. Тэр утгаараа туслах хөгжимчид оролцох болно. Түүнээс биш өөр хамтлаг, дуучид оролцохгүй.

-Тоглолтыг рок дуугаар эхэлж, уянгын дуугаар төгсгөнө гэсэн. Яагаад ийм дарааллыг сонгосон юм бэ. Төгсгөлд нь доргиовол гоё биш үү?
-Мэдээж төгсгөлөө гоё хийнэ. Зүгээр л өмнө нь тоглож байсан концертуудаасаа л сонгож авсан. Эхний хэсэгт рок байх ч сүүлийн хэсэгт "Эх орон", "Хамаг Монгол" гээд доргио дуу дуулна.

-Тоглолтод дуулах дуунуудын заримаас нэрлэвэл сонин байх болов уу. Яг ямар дуунууд эгшиглэхийг хүмүүс их сонирхож байгаа байх?
-Жишээ нь, "Цэргийн бодол", "Болтугай", "Чимээгүй ирэх дурлал", "Жаргалтай хүний нүдэнд нулимс дусч зохихгүй", "Ээждээ", "Аавдаа" зэрэг шилдэг дуунууд эгшиглэнэ. "Хурд" гэдэг нэрийг хаана ч гаргаж чаддаг тэр бүхий л уран бүтээлүүдийг хоёр орой үзэгчдэд хүргэнэ гэсэн үг.

-Билетийн үнэ 15 мянган төгрөг гэсэн. Гэтэл "Харанга" 100 мянга, "Хар сарнай" хамтлагийн Амараа 99 мянган төгрөгөөр тоглолоо. Тэгвэл "Хурд" шилдэг тоглолтоо яагаад ийм хямдхан тоглож байгаа юм бэ?
-Тоглолтын зааландаа л учир байна. 100, 300 хүн ордог газар тоглож болно. Бид 1997 онд амьд концертоо 80 ам.доллараар 300 хүнд тоглож байсаң. Тэр үеийн 80 ам.доллар гэдэг бага мөнгө биш шүү. Гэхдээ олон нийт зурагтаараа тоглолт үзээд суугаад байхыг хүсэхгүй биз дээ. Бас нэг удаа ч болов тоглолтыг амьдаар нь үзэхийг хүсч таарна. Тэгээд ч хүний амьдрал дээр, доор янз бүр л байгаа. Тэр болгон үнэтэй тоглолт үзэж чадах нь хэд билээ. Бид хүн бүрт тоглолтоо үзүүлэхийн тулд ийм үнэ тогтоосон. Ерөнхийдөө л Улаанбаатар паласт тоглоход 15 мянга л байдаг. Гэхдээ энэ чинь мөнгөндөө гол нь биш. Бид нэг төгрөгөөр ч тоглосон болно. Бид хүмүүст хайр энэрэл хайрлаж, соён гэгээрүүлсэн, амьдралд нь хэрэг болохоор дуу дуулах нь чухал. Өнөөдөр мөнгө чухал биш. Бид мөнгө бодож уран бүтээл хиймээргүй байна. Ер нь "Хурд" 300 ам.доллараар тоглосон ч хүмүүс үзнэ. Тэр бол ойлгомжтой. Бид зүгээр л уран бүтээлээ туурвиад явж байхад хүмүүсийн үнэлэмж, хайр энэрэл ирнэ.

-Гитараа алдсан гэсэн. Яг юу болсон юм бэ?
-Энэ бол бидний хариуцлагагүй үйлдлээс болсон. Машин дотроосоо алдчихсан юм. Ер нь сүүлийн үед машинаас хулгай хийх явдал ихэссэн байна. Хүмүүс ч гэсэн машиндаа нэг их юм үлдээгээд байх хэрэггүй байх. Тэгж хэлмээр байна. Бид чинь урлаг гэж үзэгчдэд үйлчилж, үймэрч явсны сиймхийг ашиглаж хар гартнууд бидний гитарыг авчихлаа. Гэхдээ энэ гитар олдоно. Тэр гитаруудыг Монголд хэрэглэж чадахгүй. Дэлхийн хаана ч надаас өөр гоё тоглож, дуугаргах хүн байхгүй. Тийм болохоор заавал олдоно.


-Таныг цуглуулганыхаа гитарыг алдсан гэсэн мэдээлэл гараад байсан. Үгүй юм уу?
-Цуглуулга биш. Би гитар цуглуулдаг хүн биш. Тоглодог л хүн. Яах вэ, би өөрөө хариуцлага алдсан л даа. Гэхдээ бүх гитараа алдаагүй. Гол тоглодог гитараа л алдсан. Яг адилыг би интернэтээр захиад л авч болно. Гэхдээ би тэр гитараар 15 жил тоглосон болохоор зүгээр бага зэрэг санаад байх юм. Гитар маань олдоно оо, би итгэлтэй байгаа.

Мэдээллийг /www.olloo.mn/-s

Хаанаас орсон бэ