Миний тухай

Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүн шиг хүн байх. Хэдийгээр би олон янзын дүрд хувирч амьдардаг ч эргээд өөрийнхөөрөө байх, өөрийн мөн чанараараа оршихыг хичээдэг. Хичээсээр ч байна. Бидний амьдралын мөн чанар юу юм бэ? гэж үргэлж өөрөөсөө асуудаг. Бас бусдаас. Мөнгө үү? Хайр уу? Аз жаргал уу? Хариултыг нь би хараахандаа олоогүй л явна. Энэ хариултын эрэл маань амжилттай дуусна байх гэсэн итгэлээр л цаашид амдаръяа даа. Энэ миний амьдралын зорилго болог.

remember

Тэвч итгэ хүлээ

Өдрийн тэмдэглэл

 2011-12-07 /Wednesday/
              Ойрдоо шинэ жилийн ажил гээд зав муутай байх бололтой. Оюутан байх хугацааны сүүлийн шинэ жил учир сургуулийн болон аймгийнхаа шинэ жилд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Хүсэн хүлээсэн тоглолтоо 12 сарын 3-нд үзлээ. BEST OF HURD. Сэтгэгдэл өндөртэй үлдсэн. Тоглолт болохоос өмнө хэд хоног ямар нэг дарамтанд байлаа. Харин тоглолтын дараа энэ бүхэн үгүй болсон. Хичээлийн дүн гарах гэж байгаа тул зав бас хомс болж байна. Төгсөөд ажил дээр гараад удаагүй байгаа найз нартайгаа холбоотой байж зөвөлгөө авч байгаа билээ. Энэ 7 хоногт Энхбат гээд МАХ группэд менежер хийдэг ахтайгаа холбоо тогтоолоо. Надад өгсөн зөвөлгөө нь их үнэтэй санагдлаа. Дээрээс нь яг миний сонирхож байсан салбартай холбоотой. Энэ нь юу гэхээр хөрөнгө оруулалт, хувьцаатай холбоотой юм. Юуны түрүүнд өөрийнхөө бодож байгаагаар хөдлөөд үзий. Үнэндээ чадахгүй байх болов уу энэ тэр гэж үнэндээ бодогдохгүй байна. Эгээ, ээж аавтай өдөрт бараг л хэд хэд ярих юм даа. Бараг алхам тутмын нь мэдээллийг л авч байна. Эгээ өнөөдөр аймгийн олимпиадад ирж оролцож байгаа гэнэ. 

2011-12-01 /Thursday/
          
           11-26-нд манай оюутны холбооноос улс тунхагласны баярын нэг арга хэмжээ зохион байгуулав. Тэрхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо. Миний оролцоо хэрэгтэй  байсан юм. Амралтын өдрүүдээр бараг л гэр зуур байлаа. Зурагт үзэж хэвтсэн шиг л өнгөрөх шиг болов. 1 дэхэд эхний цаг дээр яагаад ч босч чадсангүй. Нүдээ нээж сэрсэн мөртлөө л барсангүй эхний цагаа тасаллаа. Бусдаар бол гайгүй. Хичээлдээ ойрдоо шамдаж байгаа. Манай аавын хамгийн том эгч 70 гаран насны хөгшин байдаг юм. Ойрдоо ганцаараа байгаа болохоор манай ах дүү нар ээлж ээлжээрээ очиж сахиж хамт хонож байгаа юм. Миний ээлж 2 доход таарлаа. Очиж сайхан буу халж сайхан хоол хийлгэж унтлаа. 1-2-р курсдээ би тэр эгчийндээ амьдарч байсан юм. Зурагтын эцэст байдаг билээ. Очихдоо автобуснаас буугаад 500 метр газар золтой л ухаан алдаад уначихсангүй. Гэр хорооллын утаа ямар аймаар юм бэ. Арай л аймаар байна лээ. Утаа үнэхээр гамшиг болсон байна шүү. Энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Маргааш нь босоод усанд нь явж, түлээ модыг нь хагалж өглөө. Их л баярлаж байлаа. 
.......Ойрдоо хэн нэгний төлөө зүрх минь цохилдог болоод байна. Инээдтэй нь шөнө зүүдэнд  гэрэл гэгээтэй биш хар дарсан байдлаар орж ирээд байна /ккк/. Иймэрхүү зүйлд би хөнгөн хандахгүй. Хэн нэгнийг хайрлаж, хүндлэхэд насны хязгаар болон, хэн ямар байх нь хамаагүй гэж боддог. Хэн нэгэн нь хайргүй байсан ч өөрийнхөө хүслээр тэр хүнээ дотроо хадгалж, хараад баясал төрж, мөрөөдөж явах нь хэн бүхний хувьд чөлөөтэй болов уу. Хамгийн сайхан харилцаа бол хэн нэгэн хэн нэгний төлөө үнэн сэтгэлээ зориулах байх. Найз нарынхаа төлөө гэр бүлийнхээ төлөө, өөр хэн нэгний төлөө чин сэтгэлээ зориулах нь миний хувьд хамгийн том хүндлэл хамгийн сайхан харилцаа гэж бодож байна. 
............Удахгүй миний хүсэн хүлээсэн мөч ирэх гэж байна. Тэр мөчийг тэсэн ядан хүлээе..........
2011-11-25 /Friday/
        
       Энэ 7 хоног ерөнхийдөө бүтээлч 7 хоног мөртлөө хурдан өнгөрсөн 7 хоног байлаа. Хичээлүүддээ суусан боловч ганц 2-р удаа бол тасалсан. Жишээ нь өнөөдөр. Оргил ахын ТББ-ын асуудлыг бараг шийдсэн. Одоо хамгийн амархан ажил нь л үлдсэн. Хичээлээс бараг л залхаж байна даа. Хамаг буруугийн 80 % нь багшаас шалтгаалж байгаа гэж бодож байна. Миний мэргэжил хэтэрхий ерөнхий байна. Мэдээжийн ойлгомжтой юмнуудыг статистикт тулгуурлаж, жоохон баримтжуулж заагаад байгаа нь үнэхээр өрөвдөлтэй ч юм шиг. За бараг ингэж зааж байгаа багш нь бусдаасаа арай дээр юмуу даа. Зарим нь бол үнэхээр хэцүү дээ. Өөрөө ч ер нь юу заагаад юу яриад байгаагаа ойлгодог юмуу гэмээр л байхын. Аав нээрээ МАНамын 90 жилийн ойн медалиар шагнуулсан сураг байсан. Өнөөдрийн хувьд 8 цагийн хичээлдээ яагаад ч сууж чадсангүй. Нойроо дийлсэнгүй. 9-30с семинартаа суув.

2011-11-20 /Weekend Sunday/


       Өглөө 8 өнгөрч байхад Агаа ярив. Явъя л гэж байгаа бололтой. 9 өнгөрөөд аав ээж хоёртой Нааяа эгчийнд ирэв. /Аавын эгч/ Баахан айлуудын идэш ачлаа. Nissan Patrol-ийг дүүртэл ачив. Тэгээд эгээгийнд айраг ууж хоол идээд 10 гээд наашаа хөдлөв. Булган ортол бараг унтлаа. Эрдэнэтээс дайрч түлш аваад шууд наашиллаа. Замаараа бараг саатсангүй. Дархан өнгөрөөд нэг хоолонд оров. Хотруу дөхөж явтал нойр сэргээсэн нэг зүйл боллоо. Манай ах машин их сонирходог л доо. Өөрөө 2-3н машинтай. Замд дунджаар 140-160 км цагийн хурдтай явдаг юм. Ер нь л урдаа машин орулах дургүй гэж хэлж болно. Тэгээд зүгээр явж байсан чинь 2420 дугаартай Wolkswagen  л бололтой хажуугаар гараад явчихав. /140 км цагийн хурдтай явж байхад/. Ах маань ч тайван л байлаа. Тэгсэн удалгүй 7010 дугаартай Land100 хажуугаар гараад ногоо WV-ны хажуугаар ч гараад явчихав. Тэгсэн урд явсан нөгөө хоёр хоорондоо уралдаад эхэлчихэв. Манай ах ч 2-ын хоёр машин урдаа гаргачихаад яаж зүгээр байхав дээ. Ингээл бөөн уралдаан боллоо. Явах ёсгүй замаар явж урд машинуудыг баруун талаар нь гүйцэж нилээн юм боллоо. Хажуугаар нь гарах гэхээр шахаж энэ тэр болоол. 3-уулаа ид уралдаж байсан чинь бид гуравын хажуугаар нэг машин бүр хурдтай гараад явчихав. Lexux л байх шиг байсан. 22-ын товчоо хүртэл үргэжиллээ. Хотруу уралдсаар байгаад яах ийхийн зуургүй л ороод ирэв. Тэгээд хотод 6 өнгөрөөд ирлээ. Хороололд Загас ахынд /Аавын төрсөн эгчийн нөхөр/ эхлээд идшийг нь буулгаад дараа нь Зэсэнжав эгчийнд /Аавын хамгийн том эгч/ буулгав. Өөр айлийнхтай андуурч буулгасан нь дахиад ачиж буулгах шалтгаан боллоо. Дараа нь Модны 2-т намайг буулгалаа. Манайхан гэрлээ янзлуулаагүй л байлаа. Ганц цаг өрөөгөөрөө биллиардав. Тэгээд кино үзэж байраар жаахан айл хэсэж байгаад унтлаа. 

 2011-11-19 /Weekend Saturday/

      Ээж эгээ 2-ын баахан захиасыг авах гэж Пүжээрээтэй SUNDAY-р баахан явлаа. Орой Монхоо агаагынд очиж хонолоо. Очихоосоо өмнө ажлаараа дайраад машины MP-ийн дээр аль гайгүй гэсэн дуунуудаа суулгаж авлаа. Тэгээд шөнийн 12 өнгөрч байхад агаагийнд таксидаж очив. Чанцаа эгээ, жижиг Сувдаа хоёртой уулзав. Тэгээд унтах гэсээр байтал 2 өнгөрлөө. Агаа бид 2-р хоёулаа утсан дээрээ 5-30-д сэрүүлэг тавив. Надад ч найдаад хэрэггүй гэдгээ хэлсэн л дээ. Учир нь сэрүүлэгтэй байсан байгаагүй нам унтадгаас хойш. Агаатай хамт унтсан чинь шөнө орооцолдоод ологтой унтсангүй. Юун сэрүүлэг. 5 өнгөрч босоод юм хумаа ачаад Батаа ахын гадаа /Japan Town/ 6-10т очив. Гарч ирэх гэсээр байтал 6-40 боллоо. Тэгээд 3-уулаа Бямба гаригийн өглөө Баян-Агтруу хөдөллөө. Машины хойд суудлыг ганцаараа эзэлж унтсаар л явлаа. Эрдэнэт рүү 10 өнгөрөөл орлоо. Замдаа Хөтөл дээр хооллосон. Эрдэнэтээс бага сага юм худалдаж аваад цаашиллаа. Булганаар дайрч аваргуудын хөшөөн дээр 3-уулаа зургаа авахуулав. Шинэ залны нээлт болж байгаатай таарав. Орж хальт сонирхолоо. Олон алдартай хүмүүс цугласан бололтой. Тэгээд цаашиллаа. Лхагва ахынд 3-ийн үед очив. Замдаа байгалийн үзэсгэлэнт газруудад зогсож зураг авч явав. Нэг хэсэг адууны зураг авах гэж гараа хөлдөөх шахлаа. Уул нь яг тэр үеийн байгалийн зохилдсон зураг үнэхээр тасархай. Яг л Жек Лондоны Аниргүй цагаан дайд хэмээх зохиолыг санагдуулам байсныг нуугаад яахав. Лхагва ахых Сайхны уурхай хавьд нутагладаг юм. Манай аавын төрсөн ах нь. Өнөөдөр идэшээ хийсэн юм байх. Бууз хийлгүүлж Сайхны айраг гэдсээ тултал уугаад жоохон халж аваад 4 өнгөрөөд цаашиллаа. Ер нь гараад л цав цагаан өнгөн дунд явлаа. Ялангуяа Баян-Агтруугаа нилээн цас орж. Маргааш 10 жилийн хүүхдүүдийн хичээл орох юм байна. Тэгээд яг Хануйн гүүр лүү орж явтал 4 хүн таарав. Мотоциклтой бөгөөд тэр нь эвдэрсэн бололтой. Аав нь хүүхдүүдээ хүргэж өгч байгаад замдаа мотоцикл нь эвдэрчээ. 3 хүүхэд нь ядаж байхад жоохон тэгээд гадаа аймаар хүйтэн байсныг хэлэх үү. Ах маань шууд л авлаа. Тэгээд дахиад жаахан цаашаа явтал дахиад 2 том хүн алхаж явав. Дахиал нөгөө 2-г авлаа. Баахан л буян үйлдэв. Угаасаа Монгол хүн байж ядарсан нэгэнд туслах нь зүйн хэрэг байх. Тэгээд гэртээ харив. Аав ээж эгч 3 бөөн баяр. Бас бууз хийчэж, уул нь би цуйван захиалсан байсан юм. 4-үүлээ буу халж баахан суув. Бараг 12 хүргэлээ. Симба ч намайг хараад бөөн баяр. /Манай нохой/ Миний нүд ойрдоо жоохон болохоо байчаад байгаан. Тэгээд тэрийг хараад л бөөн сүр боллоо. Унтахаасаа өмнө Боловсрол дээр хөлбөмбөг үзэж байгаад унтав. Arsenal-Norwich, MSity-NewC -ийн тоглолтыг үзлээ. Хүсэж байсан үр дүнгээр л өндөрлөв. Тэгээд унтлаа.

2011-11-18 /Friday/

      Эхний цаг хичээлтэй байсан бөгөөд 7-32-д арай гэж бослоо. Уул нь 6-аас хойш сэрүүлэг дуугарсан. 2-р цагаа таслав. Учир нь Үүгийтэй хоолонд орсон чинь тэр чигээрээ буу халаад суучихлаа. Бамбууш онгойгүй байсан болохоор өөр нэг газар орж хоол идэв. Тэгсэн Үүгий 3 пирошки 2 мантуун бууз идээд цадсангүй. Аагийг ирсний дараа дахиж Бамбууш ороод 2 мантуун бууз идэв. Өнөөдрийн өглөөний цайны цаг хангалттай урт байлаа. Энэ 2-р бол миний оюутан ангийн найзууд маань билээ. Дараа нь Оргил ахтай утсаар ярив. Би Оргил ахад нэг ТББ байгуулж өгөх гэж байгаа юм. Тэгээд 2 андтайгаа анги орж цүнхээ аваад IT дээр ирлээ. Ирээд Батаа ахтай утсаар ярьлаа. Маргааш өглөө Баян-Агт явах гэж байгаа юм. Хамт явахаар боллоо. Гэртээ очиж нэг хоночоод ирэх нь дээ. Ээжтэй ярьсан чинь бөөн баяр.

Хаанаас орсон бэ