Миний тухай

Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүн шиг хүн байх. Хэдийгээр би олон янзын дүрд хувирч амьдардаг ч эргээд өөрийнхөөрөө байх, өөрийн мөн чанараараа оршихыг хичээдэг. Хичээсээр ч байна. Бидний амьдралын мөн чанар юу юм бэ? гэж үргэлж өөрөөсөө асуудаг. Бас бусдаас. Мөнгө үү? Хайр уу? Аз жаргал уу? Хариултыг нь би хараахандаа олоогүй л явна. Энэ хариултын эрэл маань амжилттай дуусна байх гэсэн итгэлээр л цаашид амдаръяа даа. Энэ миний амьдралын зорилго болог.

remember

Тэвч итгэ хүлээ

Баян-Агт сум

Миний төрсөн нутаг 
Монголын сайхан орон....
Баян Агт сум аймгийнхаа төвөөс 150 км алслагдсан баруун хойд зүгт төв хэсгээрээ дтд 1200 м өргөгдсөн уулархаг нутгийн эзлэн оршино. Сумын төв нь эх орны нийслэлээс 480 км алслалтай. Хуучин хошуу захиргааны хуваариар энэ сум Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэрт багтаж байв. Архангай аймгийн Хайрхан, Цэцэрлэг, Хөвсгөлийн Рашаант, Их уул, Тариалан, өөрийн аймгийн Хутаг-Өндөр, Сайхан зэрэг сумдтай хиллэнэ.
 
Баян-Агт сум нь Байгалийн цогцолборт баялгаараа Монгол улсын хэмжээнд 6-р байранд ордог юм. 
Зун 7-8 сарын үеэр амрагчид жуулчдын хөл хөдөлгөөнд дарагддаг.

 Эгэл жирийн хөдөөгийн сайхан амьдрал.

 
http://www.caak.mn/modules.php?name=News&file=article&sid=8245622 дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Бүх зүйл тэгширсэн нутаг гэж эрт цагаасаа яригдаж ирсэн.
Баян-Агт сумын Зүүн талд орших өндөр уул /Хянга/-н дээр гарахаар Хануйн гол ингэж харагддаг юм. Голын нь эргээр зун болохоор загасчилаад л явна даа.
That is very wonderfull land of me. I was like to go greet place with my friends and with my father. This is best remember of  mine. Now i want to return in my childhood.

Шаргын нууран дээр энэ жилээс амралтын бааз байгуулагдаж байгаа. Дараа жилээс нууран дээгүүр хийлдэг завиар зугаалж, моторт завиар хурдална. Энэ нь манай сумын хөгжлийн бас нэг онцлог болно гэж бодож байна.

Хаанаас орсон бэ